Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.83₮
  • Евро
    4004.61₮
  • Японы иен
    24.6₮
  • Швейцарийн франк
    4288.08₮
  • Шведийн крон
    367.44₮
  • Английн фунт
    4757.04₮
  • Болгарын лев
    2047.53₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    71.24₮
  • Энэтхэгийн рупи
    41.71₮
  • Хонконгийн доллар
    457.3₮
  • ОХУ-ын рубль
    44.46₮
  • Казахстаны тэнгэ
    7.01₮
  • БНХАУ-ын юань
    496.11₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2561.81₮
  • Австралийн доллар
    2296.62₮
  • Чехийн крон
    160.76₮
  • Тайванийн доллар
    118.59₮
  • Тайландын бат
    107.65₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    834.77₮
  • Сингапурын доллар
    2756.07₮
  • АНЭУ-ын дирхам
    972.73₮
  • Кувейтийн динар
    11628.41₮
  • Шинэ Зеландын доллар
    2113.15₮
  • Данийн крон
    536.79₮
  • Польшийн злот
    943.67₮
  • Украины гривн
    86.09₮
  • Норвегийн крон
    344.22₮
  • Непалын рупи
    26.07₮
  • Өмнөд Африкийн ранд
    197.78₮
  • Туркийн лира
    92.01₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11460775.09₮
  • Мөнгө /унцаар/
    115409.2₮
  • Зээлжих тусгай эрх
    4819.45₮
Хот,

Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна

нийтлэсэн Site Default8 сар 12, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
nalaih zam

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүрэгт ажиллалаа.

Энэ сарын 1-нд ашиглалтад өгөх байсан цэцэрлэгийн барилга 30 хувийн гүйцэтгэлтэй байна

Налайх дүүргийн 3-р хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар “Долт Интернэншл” ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарсан гэрээг өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар заасан юм. Гэвч барилгын ажил ямар нэгэн шаалтгаангүй удааширсаар өнөөдөр 30 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм.

Дүүргийн Засаг дарга захирамж гарган барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан тогтмол хяналт тавьж, гурван удаа ажлаа түргэвчлэх албан шаардлага хүргүүлсэн байна.

Хотын захирагч тус цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгаж, гүйцэтгэл туйлын хангалтгүй, чанар стандартын дүрэм журам зөрчигдсөн нь илт байна гэдгийг компанийн төлөөллүүдэд хэллээ. Түүнчлэн барилгын ажилд хяналт тавин ажиллаж буй дүүргийн мэргэжилтнүүдэд хандан нөхцөл байдлын талаар холбогдох албаныханд мэдэгдэж, гүйцэтгэгч компанийн эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг яаралтай авах, өөр компани сонгож, цэцэрлэгийн барилгыг нэн даруй ашиглалтад оруулах тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

Налайхын төвөөс Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгахыг үүрэг болголоо

Хотын захирагч Налайх дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн 2-р хороо, 63-р байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км ашиглалтад ороход бэлэн болсон авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллав.

Тус ажлыг “Билэгтзам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд хоёр эгнээ, явган болон дугуйн замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй хийхээр төлөвлөн гүйцэтгэжээ. Тус зам ашиглалтад орсноор Буян Налайхын уулзварын авто замын ачаалал 50 хувь буурна гэсэн судалгаа байгаа юм. Авто замын ажил дуусч, зочих хэсгийг нээсэн, хүлээн авах комисс ажиллуулахад бэлэн болсон хэмээн дүүргийнхэн хэлж байна. Хотын захирагч С.Амарсайхан “Замын хажуугийн зүлэгжүүлэлт, ус зайлуулах шугам хоолой, тохижилт, цэвэрлэгээний ажил хангалтгүй хийгдсэн байна. Үүнийг гүйцэтгэгч компаниар бүрэн гүйцэт хийлгэх хэрэгтэй. Зам дагуух зөвшөөрөлгүй олон гараашуудыг буулгах, нүүлгэх тал дээр анхааран ажилла” хэмээн дүүргийн удирдах албан тушаалтнуудад чиглэл болголоо.

“Арц суварга” ХХК-ийн үйл ажиллагааг сайшаав

Үүний дараа хотын захирагч Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк чиглэлд баригдаж буй авто замын ажлын гүйцэтгэлийг шалгаж, газар дээр нь ажиллав. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр УБ-Чойрын замаас НБМҮТПарк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.  Уг замыг 40 метр өргөн, дөрвөн эгнээтэй, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гээд цогцоор нь барьж энэ онд ашиглалтанд оруулах юм.

Гүйцэтгэгчээр гурван компани ажиллаж байгаа юм. Хоёр компани нь төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгэж байгаа бол 1.3 км замын ажлыг гүйцэтгэж буй “Арц суварга” компанийн хувьд төлөвлөгөөнөөсөө түрүүлж буюу өнөөдрийн байдлаар 95 хувийн гйүцэтгэлтэйгээр ажлаа үргэлжлүүлж байгаа аж. Хотын захирагч “Арц суварга” ХХК-ийн үйл ажиллагааг сайшааж “Үйлдвэрлэл, технологийн парк ашиглалт бүрэн орж, үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд хөгжих, 100 айлыг нааш нь нүүлгэж, чиглэл чиглэлээр нь болгож, түүнийгээ дагаад бусад үйлчилгээ, суурьшлын бүс хөгжих зэрэгт бүгдэд хамгийн чухал зам. Танай компани маш сайн ажиллаж байна. Гүйцэтгэлээс авахуулаад барилгын материал, ажлын зохион байгуулалт зэрэг маш сайн байна. Танай хамт олонд амжилт хүсье” хэмээлээ.

Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк энэ онд нийслэлийн төсвөөр үндсэн цахилгаан хангамжийн ажлыг эхлүүлэх, Паркийн цэвэрлэх байгууламж, дулааны станцын ажлыг концесс болон олон улсын зээл тусламжаар эхлүүлэх, Паркийн өргөтгөл 130 га газрын үйлдвэрлэлийн нарийвчилсан төлөвлөлт хийх, Шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх, энэ онд 300 хүний ажлын байрыг шинээр бий болгох зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

788
Өмнөх

Нийслэл өнгөрсөн долоо хоногт

8 сар 12, 2019
Дараах

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд оролцох залууст Төрийн далбаагаа мандуулан ирэхийг ерөөлөө

8 сар 12, 2019

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
675517d2e90d11380022162c
Онцлох, Хот,

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 1 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 1 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 1 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт