20-р зууны аугаа мастер, урлаач дизайнер, Рене Лалик алт мөнгийг эрхшээж шилний нууцад нэвтэрч, үнэт чулуу, сувд мэтийг шилтэй хамт урласнаар гайхам амжилтанд хүрсэн 20-р зууны сонгодог урлагийн бүтээлүүдийг бий болгожээ.
Хар багадаа хөдөөнөөс Парис хотод ирсэн хүү Рене Лалик/Rene Julos Lalique. 1860-1945 / анх өөрийн зохисон загвар зургаа тухайн үеийн алдартнууд болох Фредерик Бушерон, Луи Картье нарт маш хямд өгч байсныг тэд өөрсдийн шинэ загварууддаа авч хэрэглэж байж.
Удалгүй Лалик Парисын төвд өөрийн гэсэн бяцхан дэлгүүр /бүтик/ нээх завшаан олджээ. Үүнээс хойш удалгүй түүний Ар нуво- Art Nouveau төрөл урсгалаар хийсэн эдлэлүүд Парисын гангачуудыг байлдан дагуулж, дэлхий нийтэд алдаршиж эхэлсэн юм.
Дэлхий даяар түгсэн түүний гайхамшигт бүтээлүүд зүүлт, бөгж, ваар сав, шилэн эдлэлүүд, үнэртэй усны сав, машин болон вагоны гоёлууд нь одоо олон орны музейд болон хувь хүмүүст хадгалагддаг аж.
Өдгөө Лаликийн загварын ордон жилд гурваас илүүгүй цуврал бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд хийгдэж дуусаагүй байхад худалдан авах захиалга нь дүүрдэг байна.