Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
энтертаймент,

“Дундын бүсгүйг хуваалцахад…“

нийтлэсэн Site Default9 сар 14, 2018
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
vvvvvvvvvv

“Ухаантай хvн миний энэ киноноос эмэгтэй хvн гэдэг ямар эмзэгхэн болохыг мэдэрч, хайртай эмэгтэйгээ бусдаас харамлаж хайрлаж энэрэхгvй бол яаж алдаж болдогийг ойлгох болно.

Харин тэнэгүүд нь Моника Беллучиг маань шөнөжин зүүдэлж хонох байх…” гэж Италийн зохиолч Лучиано Винсензони “Малена” киноны нээлтэн дээр хэлсэн алдарт үгийг эш татсан маань учиртай. Итали зохиолчийн бүтээлээрээ дамжуулж үзэгчдэд ойлгуулахыг зорьсон тэр л “подтекст” Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл “Дундын бүсгүй” шоу драмтай нэн уялджээ.

Үзэгчид “Дундын бүсгүй”-гүйгээс юуг ухаарах вэ. Уран бүтээлчид нь эл драмаар нийгэмд юуг хэлэхийг зорив гэдэгт  Лучиано Винсензони зохиолчийн алдарт эшлэлээс гэмгүйхэн “будаа идээд” хариулчихад буруудахааргүй. Үүнд мэдээж “Хүн харахыг хүссэнээ л хардаг.Сонсохыг хүссэнээ л сонсдог” гэх зүйр үг чухал үүрэгтэй.

Зарим үзэгч эл шоу драмаас монгол залуусын хүрээнд хэдийнэ хавтгайрсан хэрэглээ болчихоод байгаа хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл,хайр дурлалыг ердөө л бэлгийн замбараагүй амьдрал төдийхнөөр сэтгэх болсон нийтлэг ойлголт, орчин цагийн залуусын морал хэрхэн эвдэрснийг харж болох…

Эсхүл, үйл явдлын уялдаа зангилааг ээрүүлийн утас мэт хөвөрдөж учир битүүлэг үхлийн нууцыг олох гэж хичээн, жүжгийн турш хэн чухам алуурчин байх магадлалтайг логик сэтгэлгээ ажиллуулан мөшгиж мөрдөн байцаагчийн дүрийн ачааг үүрэлцэж болох… Ингэж үзэхэд сонирхолтой хийгээд уйдахааргүй. Триллер, детективд дуртай үзэгчдийг “Дундын бүсгүй” гонсойлгохгүй нь лавтай.

Эсвэл зүгээр л гол дүр А.Туяад бүх л үзвэрийн турш “МӨӨМДҮҮЛЖ”, жүжигчин Алдармаа, Баярмаа нарын уран гоолиг биеийг нүд баясган ширтэж ч болно.

 Бүр эсвэл Дэнзэн яагаад тийм хайртай байсан хэрнээ ийм “жигшүүрт” үйлдэл хийв гэдэгт хариулт эрж, өөрийгөө оронд нь тавьж “Би байсан бол яах байсан бол?” гэж эргэцүүлж ч болох…

Харин үзэгч бивээр хүн хүнээ хэрхэн эвддэг, дөгөөж, хөөргөж өөгшүүлчихээд эцэст нэгнээ яаж дэвсэлдэгийг, хоосон магтаал, хүндлэлийн сүүдэрт нуугдсан хорсол атаархлын мунхагийг харж, мэдэрснээ нуух юун. Угаас хүмүн гэгч оюун ухаант араатан өөрөөсөө илүү сайхныг хүлцэн үл тэвчдэг. Эс бөгөөс ямар ч хамаагүй арга хэлбэрээр өөрийн болгохоор шунаглан тэмүүлдэг. Адгууслаг тэр араншин нь эцэстээ юунд хүргэдэгийг ойлгож ухаарч суулаа.

Нэгтгэн дүгнэхэд “Дундын бүсгүй” /Соко/ хэн ч байсан байж болно. Загвар өмсөгч, инстаграмын од, янхан, мансуурагч байсан байг хамаагүй. Эцсийн эцэст эмзэг, сул дорой, хайр халамжийг үгүйлдэг бүсгүй хүн байсан л хамаатай.

Монголын хошин шог урлагийнхан байр байрандаа очиж байна, юутай сайхан. Чаддаг чаддагаа хийж, дагнаж дадаж, мэргэших замдаа орж байна. Нэгнээсээ төдийлөн ялгарахааргүй шог гараа, ядмаг сюжетээс шинийг эрэлхийлэгчид нь татгалзаж дэлгэцийн урлаг, сет ком, драмын урлаг, мюзиклт авъяасаа сорьж эхэллээ. Хувьсаж хувирч чадахгүй нь зах зээлээс аяндаа шахагдаж продакшн хамтлагууд тарж байна. Жам ёсны хийгээд зах зээлийн эл шаардлага эрт нэхэгдсэн ч манай хошин урлагийнхан харьцангуй хожуу хөдөлгөөнд орсон. Гэхдээ оройтсонгүй. Одоо үзэгчдээ дагаж сэтгэхгүйгээр өөрсдөө урд нь гарч алхах шаардлага тулгарч байна. Үүнийг ч амжилттай хийгээд эхэлж. Үзэгчдээ хөтөлж, сэтгэхүйг нь шинэчлэхийн тулд хошин урлагийн жүжигчид өөрсдийгөө эвдэж, өөрчлөх том шалгуурыг давах шаардлагатай тулгарсныг ч анзаарлаа. Нөгөө л “Шинэ үе”-ийн Ганбаа, Сөрөлт хэвээр байвал шинэ уран бүтээл, зоримог туршилт хийсний хэрэг гарахгүй. Инээлгээд сурчихсан мимик, үг үйлдлээсээ ангижрахгүй бол эмгэнэлт драмын жүжиг тавьсан ч үзэгчид элгээ хаттал инээсээр байх шинжтэй байна. Ингэж хувьсаж чадваас хошин урлагийн “үнэнч” үзэгчид дагаад тоглолтод хүүхдээ дагуулж ирдэг, үзвэрийн танхимд хуванцар савтай хоолоо хээвнэг хэвэнгээ инээж гахаж цацдаг “орк” зангаасаа ангижирч “соёлын довтолгоо”-нд өртөх сайн цаг ойрхон байна.

1,126
Өмнөх

Нарийн боовны мухлагийг хоёр дахиа дээрэмдсэн нь

9 сар 14, 2018
Дараах

“Нэгэн зургийн түүх“ Жаклин Кеннеди

9 сар 14, 2018

Төстэй нийтлэлүүд

urlag
Онцлох, энтертаймент,

Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар
b006e52612e8eb88fc5c121f268fd1da_x3
Онцлох, энтертаймент,

Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт төв замаар автомашин явуулахгүй

нийтлэсэн Site Default5 сар 21, 2024

Шинэ мэдээлэл

  • “ТОМЧУУДЫН МЭДЛЭГ-БАГАЧУУДЫН БАМБАЙ“ ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    “ТОМЧУУДЫН МЭДЛЭГ-БАГАЧУУДЫН БАМБАЙ“ ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар
  • ПУСАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН 1000 ЭМЧ ХАРИЛЦАН СОЛИЛЦОЖ, ТУРШЛАГА СУДЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА

    ПУСАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН 1000 ЭМЧ ХАРИЛЦАН СОЛИЛЦОЖ, ТУРШЛАГА СУДЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА

    өмнө 1 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ПУСАН-УЛААНБААТАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭГ “BUSAN CONCERT HALL”-ТАЙ ХАМТРАН ХИЙХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ПУСАН-УЛААНБААТАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД АРГА ХЭМЖЭЭГ “BUSAN CONCERT HALL”-ТАЙ ХАМТРАН ХИЙХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, 1000 ЭМЧ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ, ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦ БАЙГУУЛАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, 1000 ЭМЧ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ, ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦ БАЙГУУЛАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

    НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

    өмнө 1 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН 170 МЯНГАН ӨРХИЙГ УТААГҮЙ, ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШЭЭР ХАНГАНА

    НИЙСЛЭЛИЙН 170 МЯНГАН ӨРХИЙГ УТААГҮЙ, ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШЭЭР ХАНГАНА

    өмнө 1 сар
  • НОБГ-ЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    НОБГ-ЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар
  • “УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

    “УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт