UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан өнгөрөгч бямба гарагт болж өнгөрсөн. 

Дэлхий нийтийн анхаарлыг татсан тэдний тулаан Хабиб Нурмагомедовын ялалтаар өндөрлөсөн ч тулааны төгсгөлд дэвжээнээс гарч Конорын багийн хүнийг цохисноос болж Хабиб аваргын бүсээ авч чадаагүй билээ. Тэгвэл өчигдөр Хабиб өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан аваргын бүсээ авсан гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр “Дана Уайт миний бүсийг өгсөн чи азтай. Тэгээгүй бол би чиний машиныг хэмх цохих байлаа, би чиний зогсоол хаана байдгийг мэднэ шүү“ хэмээх тайлбарын хамт зургаа оруулжээ.

www.Seen.mn