Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3461.31₮
  • Евро
    3663.8₮
  • Японы иен
    23.25₮
  • Швейцар франк
    3789.48₮
  • Шведийн крон
    311.89₮
  • Английн фунт
    4213.45₮
  • Болгарын лев
    1873.1₮
  • Унгарын форинт
    9.36₮
  • Египетийн фунт
    111.93₮
  • Энэтхэгийн рупи
    41.59₮
  • Хонгконг доллар
    442.7₮
  • ОХУ-ын рубль
    35.99₮
  • Казахстан тэнгэ
    7.24₮
  • БНХАУ-ын юань
    473.36₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын
    26.63₮
  • Канадын доллар
    2564.5₮
  • Австралийн доллар
    2216.8₮
  • Чех крон
    150.3₮
  • Тайван доллар
    107.44₮
  • Тайланд бат
    95.22₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    737.78₮
  • Сингапур доллар
    2530.1₮
  • АНЭУ-ын дирхам
    942.35₮
  • Кувейт динар
    11198.75₮
  • Шинэ Зеланд доллар
    2059.83₮
  • Данийн крон
    491.32₮
  • Польшийн злот
    794.83₮
  • Украйны гривн
    94.18₮
  • Норвегийн крон
    319.39₮
  • Непалын рупи
    25.99₮
  • Өмнөд Африкийн ран
    183.26₮
  • Туркийн лира
    127.09₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    6623891.64₮
  • Мөнгө /унцаар/
    79526.37₮
  • Зээлжих тусгай эрх
    4553.84₮
Чөлөөт түүх, энтертаймент,

Солонгосын ерөнхийлөгч асан Пак Жон Хи улсаа ядуурлаас гаргахын тулд нулимс дуслуулан тусламж гуйж байжээ

нийтлэсэн Site Default9-р сар 13, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
bbbbbbbbbbbbbb

1961 онд өмнөд Солонгос Азид сүүлээсээ хоёрт ордог ядуу орон байлаа. Тэдэнд баялаг, мөнгө аль аль нь байсангүй. Ийм нөхцөлд улсаа хөгжүүлэхийн тулд баруун Герман руу элчин сайдаа илгээн мөнгө зээлэх хэлцэл хийж чадсан байна. Ямар ч улс мөнгөө бусдад зүгээр өгөхгүй мэдээж. Тэд баруун Германд дутагдалтай байгаа уурхайн ажилчид, сувилагч нарыг өмнөд Солонгосоос хангаж тэдгээр ажилчдын цалингаар дэнчин тавин 140 сая марк буюу одоогоор 100 сая доллар зээлэх хэлцэл хийжээ. Солонгос улс нөхцөл байдлаа ард түмэндээ дэлгэрэнгүй хэлж, улсынхаа залуу иргэдээс тусламж хүсэхэд 46,000 залуу ажиллахаар хүсэлт гаргасан байна.

Тэдний дотор дээд сургуулийн оюутнууд, ахлах сургуулиа дөнгөж төгссөн сурагчид ч олноороо байв.

Шалгаруулах ярилцлаганд орохдоо эвдрээгүй гарыг нь хараад тэнцүүлэхгүй байх вий хэмээн шахмал түлш түрхэж тэнцэж байсан нь ч бий гэдэг.  Ингэж тэд улсдаа туслахаар халуун сэтгэлийг өвөрлөн Кэмпугийн онгоцны буудлаас харийн орон баруун Герман руу хөдөлжээ. Эмэгтэйчүүд нь хөдөөгийн эмнэлгүүдэд хэд хэдээрээ хуваагдан тараагдлаа. Хэл мэдэхгүй сувилагч нарын анхны хариуцсан ажил нас барсан хүмүүсийн цогцсыг арчих байлаа. Марлад спирт шингээн шарилыг нарийвчлан арчих ажил тэднийх. Өдөржин арчина, дахиад л арчина. Үхсэн хүний цогцостой өдөржин хамт байх ямар байх нь мэдээж. Тэд уйлж байсан ч эргэж буцаагүй юм. Харин эрчүүд нь уурхайд 1000 метрээс ч гүн газар доор агааргүй халуун нөхцөлд нүүрс ухах ажил хийдэг байлаа. Герман ажилчид өдөрт 8 цаг ажиллаж байхад Солонгос ажилчид 10-аас дээш цагаар газрын гүнд ажилладаг байлаа. Германы нэвтрүүлэг, сонин сэтгүүлүүдэд хүртэл Солонгосчууд бол гайхамшигтай ажилсаг үндэстэн, тэдний агуу их тэвчээрийг биширч байна хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүнээс хойш хэдэн жилийн дараа 1963 онд баруун Германы ерөнхийлөгч Любкигийн урилгаар өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Жон Хи /одоогийн Пак Гэн Хи-гийн аав/ баруун Германд айлчлах болов. Мэдээж тэр үед Солонгос ядуу орон байсан учраас ерөнхийлөгчийн онгоц гэж тэдэнд байсангүй. Тиймээс АНУ-ын онгоцонд нислэгийн билет захиалсан боловч Пак Жон Хи ерөнхийлөгч төрийн эрхийг цэргийн хүчээр эзлэн авсан тул бид онгоцоороо үйлчлэхгүй гэж билетийн захиалгыг цуцалжээ. Энэ мэдээг сонссон баруун Германы тал өөрийн онгоцоо илгээн ядуу Солонгосын Пак Жон Хи ерөнхийлөгч Германд айлчлан ирлээ. Хэцүүхэн замыг туулан ирсэн ерөнхийлөгчөө Солонгосчууд халуун дотноор угтан авлаа.

Германд хүрч очоод Пак Ерөнхийлөгч, Любки ерөнхийлөгчтэй хамт уурхайн ажилчдад урам зориг өгөхөөр уурхай руу явлаа. Солонгос ажилчид ерөнхийлөгчөө угтан авахаар 500 хүн багтах хурлын зааланд цугларсан байлаа.

Солонгосын ерөнхийлөгч хурлын танхимд орж ирээд түүнийг угтсан, ажлын хувцсаа өмссөн уурхайчдын царай нь тас хар болтлоо түлэгдсэн байгааг харлаа. Пак ерөнхийлөгч үг хэлэхийн өмнө төрийн дуулал эгшиглэхэд хоолой нь зангиран төрийн дууллаа ч дуулж чадсангүй. Пак Жон Хи ерөнхийлөгч үг хэлэх болоход зөвхөн улс нь ядуу гэдэг шалтгаанаар харь хол газар, бусдын улсад, газар доор хэдэн мянган метрийн гүнд нүүрээ хав хар болтол түлэн, хүнд хэцүү ажил хийж байгаа өөрийн улсын иргэдээ хараад үгээ ч хэлч чадахгүй зүгээр л ”Бүгдээрээ хичээнгүйлэн ажиллацгаая, хойч үеийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллацгаая” гэж нулимсаа тэвчсэн хоолойгоор дахин дахин давтан хэлж байлаа.

“Улс нь ядуугийн улмаас харь хол хүний нутагт, хэдэн мянган метрийн газар доорх гүнд, хүнд хүчир ажил хийж байгаа уурхайчин залуус, харийн хүний цогцос арчиж буй эмнэлгийн сувилагч охид, эх нутагтаа өлсөж байгаа ядуу иргэдээ бодож илүү цааш тэвчиж чадахгүй байна” гээд “Бид энэ үнэ цэнийг мартах учиргүй” гэж хэлэн хоолой зангируулан нулимсаа арчихад тэнд байсан уурхайчид болон сувилагч нар бүгд уйлжээ. Үүнийг харж суусан Германы Ерөнхийлөгч Любки хүртэл нулимстай байсан гэдэг.

Пак ерөнхийлөгч зочид буудал руугаа явахдаа машин дотор үргэлжлүүлэн нулимс дуслуулж явлаа. Түүний хажууд сууж байсан ерөнхийлөгч Любки нулимс арчих алчуур өгөн “Бид тусламж өгнө, Германы ард түмэн тусална” хэмээн хүч өгөн тайвшруулжээ.

Пак Жон Хый бол өмнөд Солонгосыг 1961 оноос эхлэн 1979 онд бусдын гарт амиа алдах хүртлээ удирдаж байсан улс төрч, генерал юм. (1917.11.14-1979.10.26)


Баруун Германы УИХ-ын танхимд Пак ерөнхийлөгч үг хэлэхдээ ”Бидэнд мөнгө зээлээч, бид ч бас танай улс шиг социалист орнуудтай түнжин хагарсан. Солонгос улс социалист орнуудыг ялъя гэвэл эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй байна. Солонгос улсад мөнгө зээлээч. Бид зээлсэн мөнгөө заавал буцаан төлөх болно. Би худлаа ярьж мэдэхгүй. Манай Солонгосын иргэд огтхон ч худалч биш. Социалист орнуудыг ялж чадахад туслаач” хэмээжээ. Тухайн үед Солонгос улс баялаг, мөнгө ч байхгүй дэлхийн хамгийн ядуу орны нэг байсан юм.

Тэд Германаас мөнгө зээлж чадсан бөгөөд 1965 оноос эхлэн экспортын хэмжээгээрээ дэлхийг гайхшруулж эхэллээ. Өнөөдрийн Солонгос улсын орчин үеийн хөгжлийн эхлэл нь уурхайчид болон сувилагчдаа Герман руу илгээсэн томилгооноос үүдэлтэй гэж тэмдэглэн үлдээжээ.

 

724
Өмнөх

Дэд сайдуудыг цомхотгож багш, эмч нарын цалинг нэмье

9-р сар 13, 2018
Дараах

Далхаагийн Норов “Тэжээвэр“ номоос унших 15 “Зэвүүн“ санаа

9-р сар 13, 2018

Төстэй нийтлэлүүд

penthouse
Шинэ мэдээ, энтертаймент,

Penthouse III хэсэг БНСУ- д гарч эхэллээ

нийтлэсэн Site Default6-р сар 5, 2021
chuluut
энтертаймент,

М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр хамгаалалтгүй алхлаа

нийтлэсэн Site Default8-р сар 12, 2020

Шинэ мэдээлэл

  • Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    өмнө 6 өдөр
  • Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    өмнө 6 өдөр
  • Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    өмнө 1 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    өмнө 1 долоо хоног
  • “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    өмнө 2 долоо хоног
  • Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    өмнө 2 долоо хоног
  • Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    өмнө 2 долоо хоног
  • Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    өмнө 2 долоо хоног
  • ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

    ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа

    Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа

    өмнө 3 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт